МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би бол Э.Батзориг, геологич мэргэжилтэй. Одоогийн байдлаар Австралын холбооны улсын Баруун Австрали мужид ажиллаж, амьдарч байна.
МУИС-ын ГГФ-ыг Геологич мэргэжилээр төгссөн цаг үеэсээ одоог хүртэл тасралтгүй энэ сайхан мэргэжилээрээ ажилласаар байгаа билээ.
2011-2018 онд Хүннү Ресурсес ХК-ны нүүрсний ордууд болон метал ашигт малтмалын төслүүд дээр Төслийн геологичоор ажиллаж байсан ба Монгол орныхоо ихэнх аймгуудаар ажиллаж, туршилга мэдлэгээр ахиулсаар ирсэн.
2018-2020 оны хооронд Австралын холбооны улсын Сиднэй хотын И Си Эй бизнесийн коллежид Төслийн менежиментийн чиглэлээр суралцаж төгссөн ба 2022 оноос Канадын Алберта мужид төв оффис нь байрлах, APEX Geoscience компаны Австрали улс дахь салбарт төслийн геологичоор одоог хүртэл ажиллаж байна. Дээрх хугацаанд Австрали улсын нутаг дэвсгэрт алт, зэс, титан, манган, литигийн томоохон төслүүдэд гар бие оролцон ажилласан байна.
2025 онд JORC кодын мэргэшисэн эдгээд буюу Competent Person болсон ба Австралын AIG байгуулагын гишүүн билээ.
Фэйсбөөкийн GeoCompass хуудсыг ажилуулдаг байсан ба тухайн хуудас маань өргөжин тэлж, GEOCOMPASS вэбсайт байдлаар та бүхэн хүрж байгааг дуулгахад таатай байна. Манай сайтаар зочилж байгаа та бүхэнд баярлалаа.
Хүндэтгэсэн
Сайтын админ
Төслийн геологич
Э.Батзориг